Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 7-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 7-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-07-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 7-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 22.4-24.3 градус дулаан, бусад сумуудад 14.4-21.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Баянтооройд 34, Алтай, Бигэр, Халиунд 31, Хөхморьт, Дарив, Жаргалан, Тайширт 30, бусад сумуудад 22-29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Алтайд 14, Шаргад 13, Тоорой, Төгрөгт 12, Бигэр, Жаргалан, Халиунд 10, Бугат, Хөхморьтод 9, бусад сумуудад 3-8 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 30-34 градус дулаан, бусад нутгаар 21-29 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 62, Алтай, Шаргад 61, Бигэрт 60, Даривт 59, Тонхил, Баян-Уул, Гуулин, Дэлгэр, Төгрөгт 58, Жаргалан, Тайширт 57, Хөхморьт, Цээл, Эрдэнэд 56, бусад нутгаар 53-55 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Чандманьд -1 градус хүйтэн, Эрдэнэд 0, Есөнбулагт 2, Гуулинд 3, бусад сумуудад 4-11 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Хөхморьтод 15.5 мм, Есөнбулагт 7.4 мм, Баян-Уулд 7.3 мм, Даривт 3.5 мм, Дэлгэрт 3.2 мм, Бугатад 1.8 мм, Тайшир, Цээл, Тонхилд 1.2 мм, Алтай, Цогт, Чандмань, Шаргад 0.4 мм, Эрдэнэд 0.2 мм, Төгрөг, Бигэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Халиун, Тооройд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 22 м/с, Алтай, Тонхил, Тоорой, Шарга сумуудад 20 м/с, Есөнбулагт 18 м/с, бусад сумуудад 8-17 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, цэцэглэлтийн үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2022 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30.3 хувьд зуншлага сайн буюу Баян-Уул, Бигэр, Жаргалан, Төгрөг, Шарга сумуудад ургалт сайн, 59.2 хувьд зуншлага дунд буюу Есөнбулаг, Алтай, Тонхил, Хөхморьт, Тоорой тосгон, Гуулин, Дарив, Тайшир, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумуудад ургалт удааширалтай байна. Харин 10.5 хувьд зуншлага муу буюу Бугат, Дэлгэр сумд ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /